ДОРНОГОВЬ: Замын-Үүдийн боомтоор өдөрт 3000-4000 зорчигч хил нэвтэрч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Замын-Үүд /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомтын барилгыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөж, энэ оны нэгдүгээр сарын 8-нд ашиглалтад хүлээн авсан. Тус боомтоор өдөрт 3000-4000 зорчигч хил нэвтэрч байна.
Зорчигчид онлайнаар тасалбараа захиалж, том оврын автобусаар хил нэвтэрч байгаа бол чиптэй цахим гадаад паспорт хэрэглээнд нэвтрэхтэй холбогдуулан цахим гарцыг нэвтрүүлэхээр албаныхан ажиллаж байгаа аж. Замын-Үүдийн хилийн боомт өдөрт 20 гаруй мянган хүнийг нэвтрүүлэх хүчин чадалтай бөгөөд нийт 30 гаруй барилга байгууламжаас бүрдэж байгаа юм.
Суудлын автомашиныг зорчих хөдөлгөөнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор аймгийн удирдлагууд Замын-Үүдийн жолооч нартай хамтын уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар жижиг оврын тээврийн хэрэгслээр нэвтрэх асуудлаар жолооч болон төрийн байгуулагынхан нэгдмэл ойлголттой болж урд хөрштэйгээ харилцах нь зүйтэй гэж үзжээ. Одоогоор Замын-Үүдийн хилийн боомт хэвийн ажиллаж ачаа барааг нэвтрүүлж байна.