О.Хуланг Хонконгод суух Ерөнхий консулаар томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-04-12 16:00:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Онхооны Хуланг Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод суух Ерөнхий консулаар томиллоо.


О.Хулан нь "Эрдэнэс Монгол" компанийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан аж. Мөн хуралдаанаар Г.Өнөрбаярыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.


相关新闻