ДОРНОГОВЬ: "Эртэч-Сайншанд" аянд 16 байгууллага нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-12 10:59:37

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас өрнүүлж байгаа "Эрт нээе, илүү ихийг амжуулъя" уриатай "Эртэч-Сайншанд" аянд 16 аж ахуйн нэгж байгууллага нэгдээд байна.

Аялал жуулчлалын улирал ирж буйтай холбогдуулан сумын төвийн бизнес, худалдаа үйлчилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа эрт нээж аялагч жуулчдад хэрэгцээт бараа үйлчилгээгээр хангах асуудал нэн түрүүнд чухал байгааг албаныхан онцолсон.

Учир нь Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас 21.00 цагийн үед хөдөлж шөнөжин давхисаар 7.30 минутад Сайншандад ирдэг. Галт тэргээр ирсэн аялагч жуулчид Сайншанд хотын ойролцоох Хамарын хийд, Ханбаян зүрх хайрхан, Энергийн төв зэрэг түүхэн дурсгалт газраар аялдаг тул тэдэнд зориулсан үйлчилгээг түргэн шуурхай хүргэж, ингэснээр илүү орлого олох боломжийг нээж байгаа аж.  

Эртэч аянд нэгдэж Сайншанд хотын худалдаа үйлчилгээний байгууллагадэлгүүрүүд үйл ажиллагаагаа эрт нээж олон нийтэд түргэн шуурхай үйлчилгээ хүргэсээр байна. 

相关新闻