Улсын онцгой комисс хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл ажил болон цаг үеийн асуудлыг хэлэлцэх болжээ.
Тухайлбал, хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон улсын хэмжээнд гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зам тээвэр болон эрчим хүчний салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар холбогдох яамд мэдээлэл хийнэ.
Мөн Улаанбаатар хотын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, 2016 оны IV улирлын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэл хийх аж.
Ч.Ариунболд