"Icetop" хамтлагийнхан 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2016-09-05 15:02:15

"Icetop" хамтлагийнхан 20 жилийн ойгоо тохиолдуулан энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд үе үеийн шүтэн бишрэгчиддээ зориулж "Баярлалаа" нэртэй тоглолтоо толилуулахаар болжээ.

Тус хамтлагийн гишүүд өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ "Манай хамтлаг өмнө нь тоглолтуудаа өвлийн улиралд тавьдаг байсан бол энэ удаа үзэгчдийнхээ хүсэлтээр дэлгэр цагт хийх гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил дуусах шатандаа орсон. Бид Монголдоо төдийгүй Азидаа дээгүүрт орох тоног төхөөрөмжийг тоглолтдоо ашиглана. Манай тоглолтод бидний хит дуунаас гадна олны танил бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөнө.

Өнөөдрөөс эхлэн ticket.mn-ээр тасалбараа борлуулж эхэллээ. Тасалбарын үнэ 5 мянган төгрөг. Тоглолтын тасалбарыг 20 мянган хувь хэвлэсэн, аюулгүй байдлыг хангах үүднээс бар коджуулсан.  Үүний зэрэгцээ  "Icetop-20 жил" гэсэн пайж хуудсан дахь нийтлэлийг хуваалцаж, хамт үзэхийн хүссэн 3-аас дээшхи тооны найздаа #таг хийвэл тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй авах боломжийг бид олгож байна. Мөн тоглолтынхоо үеэр 99 азтан тодруулна" хэмээн ярилаа.

"Icetop" хамтлаг 1996 онд анх байгуулагдаж байсан бөгөөд 20 жилийн хугацаанд бие даасан 10 тоглолт хийсэн аж.

М.Бумсүрэн

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

相关新闻