Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлгээр сургана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт 2023-2024 оны хичээлийн жилд суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Сонгон шалгаруулалтад тавих шаардлага:
•
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн
(2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
•
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар
ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);
•
Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын
иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай,
35 хүртэлх насны);
•
Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Суралцах
мэргэжлийн чиглэл:
•
Хөдөө аж ахуй
•
Мэдээлэл, харилцаа холбооны технологи
•
Хүрээлэн буй орчин судлал
•
Нано шинжлэх ухаан, инженерчлэл
•
Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш
•
Тусгай хэрэгцээт боловсрол
•
Биотехнологи, био-инженерчлэл
•
Хими, биологи
Бүртгэлийг 2023 оны 4 дүгээр сарын 3-16-ныг хүртэл цахимаар явуулна.
https://scholarship.edu.mn/
холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх,
илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ.