ГОВЬ-АЛТАЙ: Улсын физикийн олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдыг тус бүр 15 сая төгрөгөөр урамшуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-04-04 08:54:39

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Улсын физикийн 34 дүгээр олимпиад Говь-Алтай аймгийн Алтай хотноо гуравдугаар сарын 29-31-ний өдрүүдэд болж, шилдгүүд шалгарлаа.


Тус олимпиадад 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн физикийн 49 багш, есдүгээр ангийн 36 сурагч, 12 дугаар ангийн 44 сурагч, олимпиадын комисс 25, хүндэт зочид төлөөлөгч 25 хүн оролцсон юм.


Олимпиадыг гурван өдрийн турш онол, дадлага, оноо хамгаалалт гэсэн хуваарийн дагуу зохион байгуулж, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар бодлого хэлэлцүүлж, есдүгээр анги, 12 дуга анги, физикийн багш төрлөөр онол, туршилт дадлага ажил гүйцэтгэлээ.


ОЛИМПИАДЫН БАГШ АНГИЛАЛД:

-Алтан медалийг Улаанбаатар хотын "Гурван тамир" сургуулийн багш Б.Батбэх 

-Мөнгөн медалийг Улаанбаатар хотын "Грийн Скүүл" сургуулийн багш Б.Түвдэндорж, Улаанбаатар хотын "Шинэ үе" сургуулийн багш Г.Ариунболд, Улаанбаатар хотын "Сант" сургуулийн багш Д.Хуншагай

-Хүрэл медалийг Улаанбаатар хотын "Шинэ үе" сургуулийн багш П.Пүрэвдорж, Улаанбаатар хотын 11 дүгээр сургуулийн багш Ж.Хатанбаатар, Улаанбаатар хотын "Олонлог-Академи" сургуулийн багш Б.Магсар, Улаанбаатар хотын "Улаанбаатар" сургуулийн багш С.Батдорж, Орхон аймгийн ЭЦДС сургуулийн багш Э.Амарбаясгалан нар


9 ДҮГЭЭР АНГИЙН АНГИЛАЛД:

-Алтан медалийг Улаанбаатар хотын нэгд сургуулийн сурагч М.Мөнх-Оргил

-Мөнгөн медалийг Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн сурагч А.Орхонтуул, Дархан-Уул аймгийн "Од цогцолбор" сургуулийн сурагч Г.Амармэнд, Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч Г.Амар

-Хүрэл медалийг Улаанбаатар хотын "Шинэ Монгол" сургуулийн сурагч Б.Эрмүүн, Баян-Өлгий аймгийн "Эмпати" сургуулийн сурагч Б.Нурхажы, Улаанбаатар хотын "Абсолют-Элит" сургуулийн сурагч Д.Энхтөгс, Улаанбаатар хотын "Сант" сургуулийн сурагч Б.Энхлэн, Улаанбаатар хотын "Шинэ эрин" сургуулийн сурагч Д.Ану, Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуулийн сурагч Б.Мөнхдалай нар


12 ДУГААР АНГИЙН АНГИЛАЛД: 

-Алтан медалийг Улаанбаатар хотын "Сант" сургуулийн сурагч Г.Азжаргал

-Мөнгөн медалийг Улаанбаатар хотын "Сант" сургуулийн сурагч О.Анирчулуу, Улаанбаатар хотын "Орчлон" сургуулийн сурагч Э.Хасболд, Улаанбаатар хотын "Сант" сургуулийн сурагч М.Бэлгүтэй

-Хүрэл медалийг Улаанбаатар хотын 11-р сургуулийн сурагч Л.Дөлгөөн, Улаанбаатар хотын 1-р сургуулийн сурагч Б.Лхагвадорж, Улаанбаатар хотын "Орчлон" сургуулийн сурагч Т.Зулсаран, Улаанбаатар хотын "Шинэ Монгол" сургуулийн сурагч А.Билгүүн, Улаанбаатар хотын "Од цогцолбор" сургуулийн сурагч Б.Баасандорж нар тус тус эзэллээ.


Олимпиадыг Улсын физикийн олимпиадын хороо, Монголын физикийн нийгэмлэг, Цөм цацрагийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС-ийн эрдэмтэн багш нар, Говь-Алтай аймгийн ЗДТГ, БШУГ, Есөнбулаг сумын ерөнхий боловсролын лаборатори нэгдүгээр сургууль, аймгийн физикийн багш нартай хамтран зохион байгуулав.


Тус олимпиадын үеэр Астрономийн улсын долоодугаар олимпиадыг зохион байгуулж, ахлах ангийн ангилалд нэгдүгээр байрыг Говь-Алтай аймгийн лаборатори 1-р сургуулийн сурагч А.Солонго эзэллээ. 


24 жилийн дараа Говь-Алтай аймагт хоёр дахь удаагаа зохион байгуулсан Улсын физикийн олимпиадын тугийг Говь-Алтай аймгаас Хөвсгөл аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар хүлээн авлаа. 


Сонирхуулахад, олимпиадын үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын захирамжаар уг олимпиадад хоёрдугаар байр эзэлсэн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч А.Орхонтуул, бэлтгэсэн багш Б.Хишгээ нарт тус бүр 15 сая төгрөг, Монголын физикийн нийгэмлэгийн "Ирээдүйтэй физикч" шагнал хүртсэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Ү.Цагаан-Уул, бэлтгэсэн багш Б.Нацагдорж нарт тус бүр 5 сая төгрөг, Азийн физикийн 23 дугаар олимпиадад оролцох зардлыг, эрх авсан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1-р сургуулийн сурагч Б.Хувьтөгөлдөрт шийдвэрлэж өгсөн нь багш, сурагчдаа дэмжсэн, оюуны том хөрөнгө оруулалт байлаа.


Говь-Алтай аймгаас Улсын олимпиадын 4 дэх медалиа хүртсэн үйл явдал болон аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад лабораторийн багаж тоног төхөөрөмж, нэн шаардлагатай ном сурах бичгүүдийг олгосон нь тус аймагт олимпиад зохион байгуулсны үр дүн байлаа хэмээн тус аймгийн БШУГ-ын дарга Ж.Амгаланбаатар онцлон хэллээ.

相关新闻