БАЯНХОНГОР: Баянлиг суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР 
                                                                    Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн Гашуун дэл гэдэг газар өнөө өглөө /2023.03.15/ 06.03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Тус газар нь аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01'48.0", У-100°25'12.0"/ оршдог.
Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.
Сонордуулахад, Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 21 удаагийн чичирхийлэл бүртгэгдээд байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    