Шинэ Зеландад 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-02 09:53:06

ЖАКАРТА. /Xinhua/. Номхон далайн өмнөд хэсэгт Шинэ Зеландын эргийн орчимд хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн голомтын ойролцоох эргийн бүсүүдэд 30 см өндөр цунамийн давалгаа ажиглагдаж, түлхэлт мэдрэгджээ.

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар баасан гарагийн өглөөний 4:30 цагийн үед 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Газар хөдлөлтийн голомт нь тус улсын хоёр гол арлын нэг болох Умард Аралаас зүүн хойд зүгт 60  км зайтай газарт, 30 орчим км-ийн гүнд байжээ. 

Шинэ Зеландын засгийн газрын албаны хүмүүс эргийн ойролцоо амьдардаг оршин суугчдад цунами үүсч болзошгүй гэж анхаарууллаа.

Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас хүмүүс амиа алдсан болон байшин барилга эвдэрч нураасан гэх мэдээлэл ирээгүй байна.

Г.Доржханд

 

相关新闻