ӨМНӨГОВЬ: Өмнөговь аймгийн нийт хүн амын 49.98 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг 2022 оны жилийн эцсийн урьдчилсан
тооллогоор нийт 73842 хүн ам тоолуулжээ.
Харин нийт хүн
амынхаа 49.98 хувь буюу 36907
эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд хот суурин
газарт 42.8 хувь, хөдөө орон нутагт 87.2 хувь нь амьдарч байна.
Аймгийн нийт өрх 23715
байдгаас эмэгтэй өрхийн тэргүүлэгчтэй өрхийн тоо 2344 буюу 33.9 хувийг эзлэж байна. Энэ нь өмнөх мөн үетэй
харьцуулахад 0.9 хувиар өсчээ. Сүүлийн
жилүүдэд өрх толгойлсон эмэгтэй нэмэгдэх хандлагатай байгааг уул уурхайд эрчүүд
удаан хугацаагаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн үздэг.
“Эхийн алдар” нэгдүгээр
зэргийн одонтой ээж 34.9 буюу 1878, “Эхийн
алдар” хоёрдугаар зэргийн одонтой 65.1
буюу 3505 ээж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй 1071 эмэгтэй байна.
Эмэгтэй ажиллагчдын тоо 32.5 хувийг эзлэж
байгаа бөгөөд ерөнхий боловсролын эмэгтэй багш 1.7, СӨБ-ын багш 1.2 хувийг эзлэж
байна. Мөн 2022 оны 12 сарын байдаар 239
ажил хайгч бүртгэгдсэнээс 113 буюу 47.3 хувийг эмэгтэйчүүд эзэлжээ.
Харин малчин 4411, өндөр
настай 103, дундаж настай 77 эмэгтэй байгаа талаар мэдээллээ.
Сарын дундаж цалин 1.4
сая төгрөг байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 350.5 мянган төгрөгөөр доогуур үзүүлэлт гарчээ.