СҮХБААТАР: Шинийн 3-наас хойш Шилийн богд чиглэлд 4500 гаруй тээврийн хэрэгсэл зорчжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу шинийн 3-15-нд Дарьгангын Алтан овоо, Шилийн богдыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг. Цагаан сарын шинийн 3-наас тус чиглэлийг зорьж 4500 гаруй тээврийн хэрэгсэл замын хяналтын постоор дамжин орж иржээ.
Баруун-Урт–Дарьганга чиглэлийн үндсэн зам цас ихтэйн улмаас хаалттай байгаа учир тойруу замаар зорчиж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Цагдаагийн газраас байнгын 2, түр 4 хяналтын постыг 24 цагаар ажиллуулж,
зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Одоогоор тус чиглэлийн замд замын
хөдөлгөөний эсрэг ямар нэг хэрэг, зөрчил гараагүй гэж мэдээллээ.
Замын хяналтын пост шинийн 15-ныг хүртэл ажиллана. Зам саадтай,
хоёр чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн их байгаа учир жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, батлагдсан зам маршрутаар зорчихыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.