БАЯНХОНГОР: Төрийн хан хуурыг эгшиглүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-02-23 13:14:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Төрийн байгууллагын нэгдсэн золголт хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр /2023.02.23/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. 

“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өнгөнд аймгийн ИТХ-ын дарга болон Засаг даргын өрөөнд үе дамжин хүндэтгэн залсан Төрийн хан хуурыг эгшиглүүлэв. Хан хуурыг аймгийн Хөгжимт драмын театрын хөгжимчин, тэргүүлэх зэргийн морин хуурч, МУСТА Ч.Отгонбаяр 18 дахь жилдээ хөглөж, эгшиглүүллээ.


相关新闻