"Лайэнрок" хар салхины улмаас 9 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНТОКИО. /NHK/. "Лайэнрок" хар салхи дайран өнгөрсний дараа болсон үерийн улмаас Японы хойд нутгийн Ивайзүми хотын өндөр настны асрамжийн газарт байсан есөн хүн амиа алджээ.
Долоо хоногийн өмнө Номхон далайгаас хөдөлсөн "Лайэнрок" хар салхины улмаас тус бүс нутагт хүчтэй шуурга үүсч, ширүүн бороо орж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, асрамжийн газар үерт автлаа гэсэн дуудлагаар цагдаа нар “Ранран” асрамжийн газарт очжээ.
Амиа алдсан хүмүүс хэн болохыг нь цагдаа нар хараахан тогтоогоогүй байна.
Г.Доржханд