ОРХОН: Ойрын тав хоногт эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Эрдэнэт хотод ойрын тав хоногт өдөртөө -25-27 хэм хүртэл хүйтэрнэ. Энэ сарын 19-нд өдөртөө -17, шөнөдөө -27 хэмийн хүйтэн байна. 21-ний өдөр хур тунадас орж өдөртөө -20, шөнөдөө -26 хэмийн хүйтэн байх бол энэ сарын 22-ноос хүйтний эрч чангарч8 шөнөдөө -33-36, өдөртөө -22-25 хэм болж хүйтний эрч чангарах төлөвтэй байна.
Салхины эрч секундэд 6
метр байна.
Идэр есийн хүйтэнд иргэд,
тээвэрчид цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээг тогтмол сонсож, цаг үеийн нөхцөл
байдлыг үнэлж хол ойрын зам; гарахдаа машин техникийн бүрэн бүтэн байдлыг
шалгах, даваа гүвээний орчимд цасанд суухаас сэргийлэхийг УЦУОШГ-аас мэдээллээ.