Хэт чинээлэг давхаргад ногдуулах татварыг нэмэгдүүлэхийг олон саятан уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-19 11:47:36

ДАВОС. /Anadolu/. Дэлхий нийтийн сайн сайхны төлөө хэт чинээлэг давхаргад ногдуулах татварыг нэмэгдүүлэхийг 200 гаруй саятан Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй дэлхийн удирдагчдад хаягласан захидалдаа уриалжээ.


Лхагва гарагт “Сostofextremewealth.com” цахим хуудсанд нийтэлсэн захидалд 13 орны 200 гаруй саятан гарын үсэг зурж, хэт чинээлэг хүмүүст татвар ногдуулахыг уриалсан байна.


“Дэлхий нийтийн төлөөлөл болсон та бүхэн хэт чинээлэг давхаргад өндөр татвар ногдуулах хэрэгтэй. Энэ нь сайн сайхан ирээдүйн төлөөх хөрөнгө оруулалт болох тул саятнуудын хувьд бидний зүгээс хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна” гэж захидалд тэмдэглэжээ.


Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн хөрөнгө өнгөрсөн 10 жилийн хугацаанд 50 хувиар нэмэгдсэнийг “Oxfam” төрийн бус байгууллагаас саяхан танилцуулсан тайлан харуулсан юм.


Захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд Америкийн жүжигчин Марк Руффало, Америкийн продюсер Эбигейл Дисней нар байжээ.


2022 онд саятнууд мөн Давосын чуулга уулзалтад оролцогч төр, засгийн тэргүүн нарт ижил уриалга гаргаж байсан юм. 

相关新闻