Хятадын Төв банк санхүүгийн тогтолцоондоо 779 тэрбум юань нэмж оруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын Ардын банк (Төв банк) даваа гарагт буюу өнөөдөр дунд хугацааны зээлийн хөтөлбөрийн (MLF) хүрээнд улсынхаа санхүүгийн тогтолцоонд 779 тэрбум юань (116.2 тэрбум ам.доллар) нэмж оруулжээ.
Харин MLF-ийн хүрээнд олгож буй нэг жилийн хугацаатай зээлийн хүүг жилийн 2.75 хувийн түвшинд хэвээр хадгалсан нь тав дахь сардаа дараалан өөрчлөгдөөгүй байна.
Үүний сацуу 700 тэрбум юанийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан тул санхүүгийн тогтолцоонд оруулсан хөрөнгийн цэвэр урсгал 79 тэрбум юань болжээ.
Хятадын Төв банк мөн банкуудад “урвуу репо”-гийн хүрээнд долоо хоногийн хугацаатай 82 тэрбум юанийг жилийн 2 хувийн хүүтэй, 14 хоногийн хугацаатай 74 тэрбум юанийг жилийн 2.15 хувийн хүүтэй олгосон байна.
"Урвуу репо" гэдэг нь Төв банк арилжааны банкуудаас үнэт цаас худалдан авах үйл явцыг хэлнэ. Харин худалдан авахдаа үнэт цаасыг ирээдүйд эргүүлэн худалдах хэлцэл хийдэг бөгөөд үнэ тохиролцон авдаг аж.
MLF нь арилжааны банкуудыг хөрвөх чадвараар хангахад ашигладаг Хятадын Төв банкны зээлийн чухал хэрэгсэл бөгөөд тус банкны үндсэн хүүнд (loan prime rate, LPR) шууд нөлөөлдөг аж.
Жилийн LPR одоо жилийн 3.65 хувь байна. Энэ хувь хэмжээтэй холбоотой шийдвэр нэгдүгээр сарын 20-нд гарна.