ОРХОН: Төрөлт өнгөрсөн оноос 1.7 хувиар буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн Статистикийн хэлтсээс Орхон аймгийн 2022 оны нийгэм,
эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа.
Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 2064
хүүхдийг иргэний бүртгэлд бүртгэн, нас барсан 589 хүнийг иргэний бүртгэлээс
хасжээ.
Бүтэн өнчин 91, хагас өнчин 1056 хүүхэд, 18
хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх 1285, өрх толгойлсон 2557 эмэгтэй байна. Өмнөх оноос өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо буурч, бүтэн
өнчин хүүхдийн тоо, 18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх, хагас өнчин
хүүхдийн тоо нэмэгдсэн байна.
Түүнчлэн 492 хос гэрлэлтээ бүртгүүлж, 190 хос гэрлэлтээ цуцалж, 37 хүүхэд үрчлэгджээ. Өмнөх онтой
харьцуулахад төрөлт 1.7 хувиар, нас баралт 0.3 хувиар, үрчлэлт 28.8 хувиар бага
байна. Харин гэр бүл цуцлалт 40.7 хувиар, гэрлэлт 2,5 хувиар их байна.