АН-ын ахмад гишүүд “Эрүүл Ардчилал” хөдөлгөөн байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-29 18:18:30

Нийслэлийн Баянзүрх дүүргийн АН-ын ахмад гишүүд хамтран “Эрүүл Ардчилал” хөдөлгөөнийг байгуулсан талаараа өнөөдөр мэдээлэл хийв. 

Баянзүрх дүүргийн залуучууд 2015 онд Дүүргийн АН-ын шинэчлэх хороог байгуулсан аж. Улмаар уг шинэчлэлийн хорооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор ахмад гишүүд нь дээрх хөдөлгөөнийг санаачилжээ. Тэд шинэчлэлийн хороотой хамтран намын үүрүүдийн хурал хийж, олонд хүлээн зөвшөөрөгдсөн намын даргатай болох зорилго тавин ажиллахаа мэдэгдсэн юм. Учир нь тус дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдавааг намын дүрмээс гажсан үйлдэл хийж, доод шатны үүрүүдээсээ хөндийрсөн, өөрийн танил талаараа намын үүрүүдын даргыг бүрдүүлсэн зэргээс үүдэн намын нэр хүнд буурч, УИХ болон хотын сонгуульд ялагдал хүлээсэн гэж ахмад гишүүд нь үзэж байгаа аж. Тиймээс Д.Пүрэвдаваа болон түүний тойрон хүрээлэгчдийг орон нутгийн сонгуульд өрсөлдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻