Испанийн түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-12-22 16:08:43

МАДРИД. /AP/. Испанийн түүхэн дэх хамгийн халуун жил энэ онд тохиосон талаар тус улсын Цаг уурын газраас лхагва гарагт мэдээлжээ.


Цаг уурын урьдчилсан тайлан мэдээллээр, 2022 онд агаарын дундаж температур цельсийн 15 хэмээс давсан нь ийм мэдээллийг 1961 оноос эмхэтгэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Ингэснээр Испанийн түүхэн дэх хамгийн халуун дөрвөн жил бүгд 2015 оноос хойш бүртгэгдэж байгааг тайланд дурджээ. Мөн энэ он хамгийн их хуурайшилттай жилүүдийн нэг болж, 2005, 2017 оны дараа бичигдэж байна.


Европт энэ онд гойд хуурай, халуун жил болж өнгөрсөн нь ойн түймэр дэгдэх, ургац сүйдэх, мөн усны хэрэглээнд хязгаарлалт тогтооход хүргэжээ. Европын эрх баригчид, шинжээчид цаг уурын эдгээр үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. 

相关新闻