ДОРНОГОВЬ: Ажлын байрны захиалга нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-15 15:54:42

Дорноговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт энэ онд Сайншанд сумын 31 иргэн  253.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгт хамрагджээ.

Санхүүгийн дэмжлэг 2020 онтой харьцуулбал 35.7 хувиар өссөн бөгөөд 2022 онд Сайншанд суманд байнгын ажлын байр 34.2 хувиар, түр ажлын байр 46.8 хувиар тус тус өссөн хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ажлын байр нэмэгдэхэд төмөр зам, авто зам, газрын тосны бүтээн байгуулалтын ажлууд нөлөөлсөн байна.   

相关新闻