Орон гэргүй болсон иргэнд өргөө цагаан гэр олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНГалын улмаас орон гэргүй болсон иргэнд орон нутгийн удирдлагууд өргөө цагаан гэр олголоо.
Өнгөрсөн тавдугаар сард Ж.Отгонбаярын гэр шатаж гэрт нь байсан 10 настай хүүхэд амь эрсэдсэн юм. Тухайн үед гэрт Ж.Отгонбаяр болон түүний хоёр хүүхэд бас ээж нь, хамаатных нь 10 настай охин унтаж байжээ. Харамсалтай нь Ж.Отгонбаярын төрсөн ахынх нь хүүхэд болох А галын улмаас амиа алдсан байна. Иймд орон нутгийн зүгээс хууль, журмын дагуу мөнгөн тусламж олгожээ. Тодруулбал, Нийгмийн хөгжлийн хэлтэс 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж өгсөн байна. Өвлийн улирал ирэхээс өмнө өрөө цагаан гэртэй болсон Ж.Отгонбаяр, “Орох оронгүй, өмсөх хувцасгүй болсон бидэнд төр засгийн зүгээс яаралтай арга хэмжээ авч тусалсанд баярлалаа” хэмээлээ. Галын шалтгаан нөхцөл нь цахилгаанаас үүдэлтэй гэсэн дүгнэлтийг ОБГ-аас гаргасан байна.
Б.Оюун-Эрдэнэ