НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Умард Солонгосыг зэмлэн буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-27 12:22:17

НЬЮ-ЙОРК. /ВВС/. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Умард Солонгос удаа дараа баллистик пуужин харвасантай холбогдуулан Пхеньяныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ эрс буруушаалаа.

Умард Солонгосыг буруушаасан мэдэгдэл гаргахыг баасан гарагт болсон яаралтай хуралдааны үеэр АЗ-ийн 15 гишүүн бүгд санал нэгтэйгээр дэмжжээ.

Тус улс долоо болон наймдугаар сард хэд хэдэн удаа баллистик пуужин харвасан юм. Тухайлбал, энэ долоо хоногийн лхагва гарагт Япон тэнгис рүү шумбагч онгоцноос баллистик пуужин харвасан билээ.

Пуужин харвахаа зогсоож, НҮБ-ын тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөхийг АЗ-ийн гишүүд Умард Солонгосоос шаарджээ.

Мөн уг мэдэгдэлд, Умард Солонгосын эсрэг тогтоолуудыг бүрэн хэрэгжүүлэхийн тулд гаргаж буй хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг АЗ-ийн гишүүн улсуудад уриалсан байна.

Г.Доржханд

相关新闻