Бага ангийн багш хамгийн их дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-27 11:28:08

2016 - 2017 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Булган аймгийн төв болон сумдад багш нарыг сонгон шалгаруулж авахаар болжээ.

Баяннуур сумын сургуульд бага ангийн багш, нийгмийн ажилтан, Бугат суманд бага ангийн болоод дуу хөгжмийн багш, Бүрэгхангай суманд хөгжим бүжгийн, Орхон суманд бага ангийн багш, Сайхан суманд биологийн болоод бага ангийн багш, Хангал суманд физикийн багш, Хутаг -Өндөрт монгол хэлний багш, аймгийн төвийн 1 - р сургуульд математик, дуу хөгжим, хими, биологийн багш, Эрдмийн өргөө цогцолбор сургуульд хөгжим бүжгийн багш нарыг тус тус сонгон шалгаруулж авна. 

Мэргэжлийн, чин сэтгэлээсээ тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг шалгаруулж авах юм байна.

                                                                                                                                                                                   П.Батням

相关新闻