Дүрэмт хувцасны худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-27 11:03:10

Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын дүрэмт хувцасны худалдаа Булган аймагт нээгдээд байна. "All mart" төв дотор байрлах тус худалдаанд ахлах ангийн эмэгтэй дүрэмт хувцас 107300 төгрөгөөр, дунд анги 85000, бага анги 51450 төгрөгөөр борлуулагдаж байна.

Харин эрэгтэй, ахлах ангийн дүрэмт хувцас 116550 төгрөгөөр, дунд анги 87600, бага анги 71080 төгрөгөөр борлуулагдаж байна. Дүрэмт хувцас авахаар ирж байгаа эцэг эхчүүд үнэтэй байгааг нь гайхаж зарим нь "хоногийн хоолоо авахад хэцүү болоод байхад сургуулийн хүүхдэд ийм үнэтэй дүрэмт хувцас авч өгөх чадал алга" гэж байхад зарим нь "авч өгөхөөс өөр яахав дээ, олон хүүхэдтэй айл бол хэцүү л байна" гэж хэлэх ч хүмүүс байлаа. 

                                                                                                                                                                                    П.Батням

相关新闻