Иргэд, төрийн албан хаагч нар шинэ мөрийн хөтөлбөртэй танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-26 21:26:32

Булган аймгийн Засаг дарг З.Батзориг Булган сумын төрийн албан хаагч, иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэрээ 2016 - 2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Шинэ мөрийн хөтөлбөр нь 5 бүлэг, 77 зорилт, 403 арга хэмжээ бүхий төсөл хэлбэрээр бичигдсэн байна. Хүн - нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой хөгжил, дэд бүтцийн хөгжил, зөв засаглал, хууль эрхзүй батлан хамгаалах аюулгүй байдал гэсэн 5 бүлгийг онцлон авч салбар салбараа хамааруулан хөгжүүлэх арга замаа тодорхой нарийн тусгажээ.

Энэ уулзалтаар ахмад настнууд дийлэнх нь байлаа. Тэд ахмад настны холбоо гэж тодорхой үйл ажиллагаа явуулдаг газар байхгүй, энэ холбоог эзэнтэй байгууллага болгомоор байна гэсэн асуудлыг хөндөж байлаа. Мөн Булган аймгийг битүү захтай болгох, дулааны станцыг барьж дуусгах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон асуудлуудыг иргэд цохон дурьдаж байлаа. Цаашид сар бүр иргэдтэй уулзалт хийж байхаар төлөвлөж байгаагаа шинэхэн засаг дарга хэллээ.

                                                                                                                                                                               П.Батням

相关新闻