18 жилийн туршлагатай МСҮТ элсэлтээ авч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНХөдөлмөрийн яамны харьяа Булган аймаг дахь МСҮТ нь элсэлтээ авч эхэллээ.18 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа тус МСҮТ-ийг жилдээ 200 орчим төгсөгч төгсгөж, тэдний 80 хувь нь ажлын байртай болдог байна.
Энэ хичээлийн жилд автомашины засварчин, барилгын засал чимэглэлчин, өрөгч угсрагч, гагнуурчин, гоо засалч, мужаан, нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан, оёдолчин, тогооч, тракторын жолооч засварчин, барилгын сантехникч мэргэжлүүдээр 2,5 болон 1 жилийн ангидаа элсэлт авна. Мөн түр элсэлтэнд худалдааны байгууллагын үндсэн ажилтан, тогооч, машин механизмын засварчин, В ангиллын жолооч, гоо засалч мэргэжлээр бүртгэж байгаа юм байна. Энэхүү МСҮТ-д суралцсанаар үнэ төлбөргүй дотуур байранд амьдарч, ахисан шатны сургалтанд хамрагдах боломжтой бөгөөд хөнгөлөлттэй үнээр жолооч болох зэрэг давуу талуудыг эдлэх боломжтой юм байна.
П.Батням