СЭЛЭНГЭ: Хүүхдийн оролцоог хангах, тэдний санал хүсэлтийг тусгах зорилго дор чуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-11-22 16:51:46

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын даргын ивээл дор “Өсвөрийн парламент-2022” чуулга, уулзалт энэ сарын 21-ний өдөр боллоо.

 

Энэхүү үйл ажиллагааг Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд хүүхдийн оролцоог хангах, тэдний санал хүсэлтийг тусгах зорилго дор зохион байгуулсан байна.  

 

Нутгийн удирдлагын байгууллага үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд болж буй дээрх үйл ажиллагаанд Өсвөрийн парламент клубийн хүүхдүүдээс гадна Сүхбаатар сумын ЕБС-иуд, МСҮТ-ийн төлөөлөл 31 сурагч хамрагджээ.  

 

Өсвөрийн парламент клуб нь цаашид байнгын үйл ажиллагаа явуулж, Сүхбаатар сумын хүүхдүүдийн төлөөлөл болон ажиллахаа энэ үеэр андгайлсан байна.

 

Өсвөрийн парламент-2022” чуулга, уулзалтыг “Орхоны давалгаа ТББ хамтран “Жинст зэлэм ХХК, Мобиком корпарацийн Сэлэнгэ салбар дэмжин оролцжээ.  

 

相关新闻