БНСУ-ын дугуйчид Монголын дугуйчдын уралдаанд ирж оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-21 10:19:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын дугуйн спортын 2023 оны тэмцээнүүдийн сонирхогчдын ангилалд БНСУ-ын дугуйчид Монголд ирж оролцохоор боллоо. 


Монголын аялал жуулчлалын “Let’s Travel” ХХК, БНСУ-ын “AirBike” ХХК-иуд Монголын дугуйн холбоотой хамтран 2023 онд дугуйн аялал, тэмцээнүүдийг зохиох бөгөөд Солонгосын дугуйчид “Дархан-88” болон “Морь хурдан уу, дугуй хурдан уу?” тэмцээнүүдэд ирж оролцох юм байна.


Мөн Монголдоо брэнд болгох олон улсын томоохон тэмцээнийг зохион байгуулж хамтран ажиллах талаар хоёр тал санал солилцжээ.

相关新闻