Сувиллын яслийн бүртгэл маргааш эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-24 23:46:20

Булган аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний харьяа сувиллын яслийн бүртгэл 8 сарын 25 - аас эхэлнэ.

Уг яслид  өрхийн амжиргааны баталгаажих түвшний 1 - 4 - т байдаг өрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний болоод хөгжлийн бэрхшээлтэй байнгын эмчийн хяналтанд байдаг хүүхдүүд, мөн өрх толгойлсон 2 - оос дээш хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэйн 0 - 2 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулдаг юм. Энэ 2016 - 2017 оны хичээлийн жилд 40 хүүхэд бүртгэнэ. Өнгөрсөн онд мөн 40 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байжээ.

Өнгөрсөн жилийн хүүхдүүдээс харахад түнхний мултралтай хүүхдүүд нэлээд хувийг эзэлж байжээ. Жилийн жилд 40  хүүхэд авдаг ч энэ хүүхдүүдийн цаана олон зуун хүүхэд байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна гэсэн мэдээллийг тус яслийн эрхлэгч Г.Мягмарсүрэн мэдээллээ. Яслийн хүүхдийн орон тоог нэмэх боломж байна уу гэсэн хүсэлтийг удаа дараа тавьдаг ч боломжгүй гэсэн хариулт өгдөг байна.

П.Батням

相关新闻