СЭЛЭНГЭ: Б.Амин-Эрдэнэ Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын лаборатори 4-р
сургуулийн 11а ангийн сурагч Б.Амин-Эрдэнэ Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол
хангажээ.
Тэрээр
энэ сарын 4-13-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангконг хотноо
болсон Зүүн Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцож дээрх
болзлыг хангажээ.
Б.Амин-Эрдэнэ
тус тэмцээнд Монгол Улсаа
төлөөлөн "Их Заргач" клубийн Г.Мөнхгал дасгалжуугчийн удирдлага дор оролцсон байна.
Тэрээр
Blitz төрөлд G-16 насны ангилалд алтан медаль, Standart
төрөлд G-18 насны ангилалд цом, мөнгөн медаль, Rapid
төрөлд G-16 насны ангилалд хүрэл медаль
тус тус хүртсэн байна.