ДУНДГОВЬ: Политехник коллежид 500 гаруй суралцагч 18 мэргэжлээр суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Политехник коллежийн суралцагсад
2022-2023
оны хичээлийн жилийн Соёл хүмүүжлийн ажлын нээлтээ хийж,
өөрсдийн хийсэн бүтээлээр үзэсгэлэн гарган авьяас, ур чадвараа танилцуулав.
Тус коллеж суралцагсдынхаа авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор бийрэн бичиг, бүжиг, хобби гар урлал, гар зураг, гар бөмбөг, бөх, шатар даам, ширээний теннис, ногоон зүрх-эко дугуйлан болон “Залуу судлаачид” клуб хичээллүүлдэг ажээ.
Политехник коллежид энэ жил 18 мэргэжлээр 500 гаруй оюутан суралцдаг. Тодруулбал, тус коллеж тогооч, автомашины засварчин, оёдолчин, цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, барилгын засал чимэглэлчин, барилгын
цахилгаанчин, барилгын сантехникч, ойжуулагчийн ангид 2,5 жилээр сургаж,
мэргэжлийн боловсрол олгож байна.
Мөн тогооч, гагнуурчин, бетон
арматурчин, хүнд машин механизмын оператор, бичиг хэргийн ажилтан, оёдолчин,
барилгын цахилгаанчин, хуурай хийц угсрагч, малын асаргаа, үсчний мэргэжлээр боловсрол
харгалзалгүй насанд хүрсэн иргэдийг 1 жилээр сургаж, мэргэжил эзэмшүүлдэг.
Түүнчлэн энэ жилээс малын бага эмч, зоо техникчийн 3 жилийн анги шинээр нээж, 20 гаруй суралцагч элсэн суралцаж байгаа аж.