ДОРНОГОВЬ: Сургалтын үйл ажиллагаанд инновацыг нэвтрүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн дизайн технологийн багш Б.Мөнхбат хичээл сургалтын үйл ажиллагаандаа үндэсний болон орон нутгийн онцлог хэв маягийг агуулсан бага насны хүүхдийн тоглоомыг урлан бүтээх төслийн ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.
Тэрээр “Гэр тэрэг” “Морьтон “ цахим I, II хичээлийнхээ зурагзүй болон алхамт зургийн сайн туршлагыг аймгийн шилдэг бүтээл оновчтой санаа арга туршлагын санд бүртгүүлжээ.
2021-2022 оны хичээлийн жилийн II, III улиралд технологийн хичээлээр “Гэр тэрэг” төслийн ажлын бичиг хэрэгслийн тавиурыг есдүгээр ангийн нийт 80 сурагч багаар хамтран 40 бүтээл, 10 дугаар ангийнхан “Үхэр тэрэг” төслийн ажил цэцэрлэгийн 4-5 насны хүүхдэд зориулан 20 сурагч 20 тоглоом, 12 дугаар ангийн 29 сурагч “Гэртэй тэмээ” 27 ширхэг мөн “Хурдан морь” 27 ширхэг тус тус урлан бүтээсэн байна.
Уг төслийн ажлын хүрээнд цэцэрлэгийн 4-5 насны хүүхдэд зориулсан нийт 74
ширхэг модон тоглоомыг урлан бүтээснийг үзэсгэлэнгийн үеэр мэргэжилтэн болон
эцэг эхчүүдэд танилцуулсан аж. Монголын уламжлалт ахуй амьдралын хэв маягийг
хичээл сургалтын үйл ажиллагаандаа ашигласан нь хүүхдүүдийн сурах сонирхлыг
өдөөж, сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлсөн байна гэж багш эцэг эхчүүдийн
төлөөлөл үзжээ.