ОРХОН: Ирэх онд өвлийн спортын их наадам Орхон аймагт болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Орхон аймаг Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их
наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7-р наадмыг ирэх онд орон нутагтаа
зохион байгуулах эрхийг авлаа.
Орхон аймаг өвлийн спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, хоккейн
төрлөөр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулж
байсан туршлагатай юм.
Мөн “Өвлийн спортыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлж
тэшүүр, хоккей, цанын /уулын, гүйлтийн, сноубординг/ зам тавих
бэлтгэл ажлыг эхлүүлүүлээд байна.