ДУНДГОВЬ: Оролцоо хөгжлийг дэмжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-02 14:07:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, энэхүү зорилтын хүрээнд төр, ТББ-уудаас иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэдлэг чадвар олгох сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн ХХҮГ, “JCI Mongolia” Олон улсын байгууллага, “Гэрэлтдэг ертөнц” ТББ хамтран залуучуудад “Оролцоо хөгжлийг дэмжинэ” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд өөрийгөө өөрчлөх хүсэл тэмүүлэл бүхий 120 залуу оролцжээ. Орон нутгийн хөгжил иргэдийн, тэр дундаа залуучуудын оролцооноос, харин оролцоо нь тэдний чадвараас хамааралтай гэдгийг зохион байгуулагчид онцолж, хувь хүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон, цаашид хамтын ажиллагааг бий болгохыг зорьсон аж.  

Сургалтаар “Хүн төвтэй менежмент”, “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь”, “Үе хоорондын манлайлал”, “Өөрчлөлтийг өөрөөсөө” сэдвүүдээр мэдлэг олгож, хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд энэ үеэр “JCI Mongolia” Олон улсын байгууллагын үйл ажиллагаа, хамтран ажиллах боломжууд болон “Өрх” төсөл (монгол үндэсний дээл урлал)-ийн үйл ажиллагааны тухай мэдээлэл авчээ. 

相关新闻