Үндэсний мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 100 жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад багшлах боловсон хүчин бэлтгэн эхэлж, бүх ард түмнээ соён гэгээрүүлэх, нийтээр нь бичиг үсэгт сурган өнөөгийн боловсрол, соёл, нийгмийн хөгжлийн суурийг тавьсан Багшийн сургууль байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.
1922
оны намрын сүүл сард аймаг, орон нутгаас бичиг үсэг мэдэх 15 залууг нийслэл
хүрээнд цуглуулж багш нарыг бэлтгэх түр курсийг хичээллүүлж эхэлснээр багш
бэлтгэх тогтолцооны эхлэл тавигдсан гэж үздэг.
Монгол
Улсад дунд, дээд боловсролтой багш бэлтгэдэг олон сургууль үүсэхэд багшийн
сургууль суурь нь болсон төдийгүй боловсролын тогтолцооны эх үндсэн юм. 1921
онд бараг улс үндэстнээрээ бичиг үсэггүй байсныг 50 хүрэхгүй жилийн дотор 100
хувь бичиг үсэгтэн болгоход энэ сургууль онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1970
оны эхэнд бүх нийтээрээ бичиг үсэгт нэвтэрсэн ард түмэн гэж НҮБ-ын индэр
дээрээс зарлуулж байлаа. Тэгвэл энэ онд мөн тус индрээс боловсролын салбартаа
цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн буюу технологийн бичиг үсэгт нэвтрэх
эхлэлийг амжилттай тавьсан улсаар нэрлэгдсэн юм. Цар тахлын хүнд хэцүү үед
боловсролыг хувирган өөрчлөх, хүүхэд бүрийг тасралтгүй сургах үүргийг багш нар
амжилттай гүйцэтгэсэн болохыг баярын хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд
онцолж байлаа.
Багшийн сургуулийн 100 жилийн ойд үе үеийн багш нар, төгсөгчид, өнөөдрийн суралцагч оюутнууд оролцлоо. Багшийн сургуулийн хамт олонд баяр хүргэж Улсын их хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар илгээлт илгээжээ.