ДУНДГОВЬ: 3 аж ахуйн нэгжийн 220,0 сая төгрөгийн зээлийн төслийг хэлэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас
олгох хөнгөлөлттэй зээлийн шалгуурт Дундговь аймгаас 3 аж ахуйн нэгж
байгууллагын төсөл тэнцэж, аймгийн Дэд хорооны хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулав.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113
дугаар тогтоолоор батлагдсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас
хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн
төлүүлэх, хяналт тавих журам"-ын дагуу улсын хэмжээнд зарлан, энэ оны 6
дугаар сарын 7-ноос 7 дугаар сарын 6-ны хооронд төслийг цахимаар хүлээн авчээ.
Дундговь аймгийн хувьд цахимаар 4 сумын
9 аж ахуйн нэгжээс 5 салбарт 649,9 сая
төгрөгийн зээл хүссэн төсөл ирснээс журмын дагуу 4 шатны үнэлгээгээр “Хишиг
өгөөмөр”, “Үржих эрдэнэ дэвжих”, “Жаргалант сор” ХХК нийт 3 аж ахуйн нэгж
байгууллагын 220,0 сая төгрөгийн зээлийн
төсөл тэнцсэн байна.
Журмын дагуу шалгарсан төслүүдийг
аймгийн Засаг даргын 2022 оны А/341 дугаар захирамжаар байгуулсан дэд хорооны
хурлаар хэлэлцэн, гишүүд үнэлгээ өгч,
онооны дарааллаар эрэмбэлжээ.