ДУНДГОВЬ: 21-ээс доош насны хүүхэд, залуучуудад электрон тамхи худалдахгүй байх шийдвэрийг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-10-25 11:04:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ГБХЗХГ-аас аймгийн Цагдаагийн газар, Сайнцагаан сумын ЗДТГ-тай хамтран тамхи худалдан борлуулдаг дэлгүүрүүдэд 21-ээс доош насны хүүхэд, залуучуудад электрон тамхи худалдан борлуулахгүй байх аймгийн Засаг даргын захирамжийг танилцуулан зөвлөгөө өгөв.


Энэ оны 3 дугаар сард Дундговь аймгийн Засаг даргын А/98 дугаар захирамж гарч, харьяалах нутаг дэвсгэрийн хүрээнд худалдаа үйлчилгээний газруудад 21 нас хүрээгүй хүүхэд, залуучуудад электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдахыг хоригложээ.


Тиймээс тамхи худалдан борлуулдаг 20 дэлгүүр, худалдааны газрын худалдагч, худалдааны зөвлөхүүдэд дээрх шийдвэрийг танилцуулж, дэлгүүрүүдийн мэдээллийн самбарт электрон тамхи худалдан борлуулахгүй байх анхааруулгын хамт байршуулжээ.


Электрон тамхи нь никотин, гидроканнабинол болон бусад үнэр амт оруулагч химийн нэгдэл агуулсан бүтээгдэхүүн юм. Түүнд агуулагддаг химийн нэгдэл нь амьсгалын зам руу орж, уушгинд гэмтэл үүсгэн, ингэснээр амьсгаадах, цээжээр өвдөх, дотор муухайрах, халуурах шинж тэмдэг илэрдэг байна.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи болон никотин ялгаруулдаг бусад бүтээгдэхүүний борлуулалтыг хязгаарлахыг зөвлөж, одоогоор 27 улсад хоригложээ.

相关新闻