СЭЛЭНГЭ: Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл цомтой ирлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ
сарын 17-нд Бүгд Найрамдах Индонез
улсын Бали аралд зохион явуулсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс
Сэлэнгийн тамирчин Т.Түвшинтулга хүрэл цомтой иржээ.
Аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын спортын сургуулийн дэргэдэх "Таван
Хан" шатрын клубийн тамирчин Т.Түвшинтулга Индонeз улсад зохион байгуулсан өсвөрийн шатарчдын Ази
тивийн аварга шалгаруулах тэмцээний 10 насны ангиллын түргэвчилсэн тоглолтод багаараа
3-р байрт шалгарч хүрэл цом хүртжээ.
Тэрээр Сүхбаатар сумын Улсын
тэргүүний ЕБ-ын 2-р сургуулийн сурагч бөгөөд дасгалжуулагч багш Ө.Бат-Очирын
удирдлага дор "Таван Хан" шатрын клубт хичээллэдэг
аж.
Мөн Т.Түвшинтулга өнгөрсөн 9 дүгээр сард болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн
аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, 8.5 оноо авч тэргүүн байрны хүүхдээс хагас онооны
дутуу дуусгаж байсан амжилтыг үзүүлж
байжээ.