Мицубиши корпарацийн оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани Мицубиши корпораци 12 дахь жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгоно.
Энэхүү
тэтгэлэг Монгол Улсын нийгмийн хөгжилд
хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжих зорилготой.
Ерөнхий
зарчим:
•
Нийт бакалаврын түвшний 4 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд
тэтгэлгийн хэмжээ оюутан тус бүрд 2,000,000 (хоёр сая) төгрөг байна.
•
Эхний шатны шалгаруулалт ШУТИС дээр явагдах бөгөөд оюутны бүрдүүлсэн материалыг
харгалзан үзнэ.
•
Эцсийн шалгаруулалтыг Мицубиши корпорацийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт явуулах бөгөөд
оюутны бүрдүүлсэн материал болон анкетын агуулгыг харгалзан шалгаруулна.
Тавих
шаардлага:
•
ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний 2-4 курсын оюутан байх
•
Сургалтын үнэлгээний голч 3.2-оос дээш байх
•
Сургалтын төлбөрийн хувьд санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байх
•
Эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын арга хэмжээнд идэвхтэй, амжилттай
оролцдог байх
Бүрдүүлэх
материал:
•
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт /татаж авах/-Компьютероор шивж, хэвлэж гаргах)
•
Иргэний үнэмлэхний хуулбар (баталгаажуулах шаардлагагүй)
•
Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт (нийт суралцсан хугацааны
голчийг улирал түс бүрээр гарган дэд захирлаар баталгаажуулах)
•
Хорооны тодорхойлолт (гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай
мэдээлэлийг багтаана)
Жич:
Орон нутгийн оюутнууд тодорхойлолтоо bolortuya@must.edu.mn цахим шуудангаар
илгээх боломжтой.
•
Гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар /нотариатаар
баталгаажуулах
шаардлагагүй/ - Зөвхөн оюутан байх хугацааны амжилтыг тусгасан байх (2-р курсын
оюутнууд сүүлийн 3 жилийн амжилтыг тусгасан байж болно)
Материалыг 2022 оны 10-р сарын 17-31-нийг
дуустал ШУТИС-ийн Төв байрны 2 давхарт 218 тоотод /Гадаад харилцаа, хамтын
ажиллагааны алба/ хүлээн авна.