СЭЛЭНГЭ: Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Сэлэнгэ аймагт боллоо.
Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, Ч.Даваабаяр уншиж танилцууллаа.
Дээрх үйл ажиллагааны хүрээнд “Хүнсний хангамж аюулгүй байдал” Үндэсний хөдөлгөөний ЕТГ-ын Хүнсний төсөл,
хөтөлбөр хариуцсан албаны Хүнсний мэргэжилтэн А.Амаржаргал “УИХ-ын 36-р
тогтоолын хэрэгжилт ба ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны хийж хэрэгжүүлж
байгаа ажлууд”-аас, ЭЗХЯ-ны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга
Д.Эрдэнэбаяр “Хүнсний хангамж нийлүүлэлтийн тогтолцоо”, ХХААХҮЯ-ны Газар
тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ
"Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид авах арга
хэмжээ" илтгэлийг, аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр “Хүнсний хангамж
аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагт хийх ажлын төлөвлөгөө”-г
тус тус танилцуулж хэлэлцүүлэг, асуулт хариултыг өрнүүллээ.
Сэлэнгэ аймгийн хувьд Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн гол салбар байдаг. Энэ ч утгаараа дотоодын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой үүргийг хүлээдэг юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж цаашид газар тариалангийн
үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж, тариалангийн
талбайн хөрсний үржил шимийг хамгаалан ойн зурвас, хашаажуулах төслийг
хэрэгжүүлэх.
Мөн хүлэмжийн болон
зоорины аж ахуй эрхлэлтийг нэмэгдүүлэх, шинэ ургацын ногооны хангамжийг дээшлүүлэх.
Цаашлаад жимс жимсгэнэ тариалах талбайн хэмжээ, нэр төрлийг олшруулах,
боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, “Сэлэнгэ Органик брэнд”-ийг аймгийн хэмжээнд бий болгох бодлого
зорилтын хүрээнд ажиллаж байгаагаа танилцуулсан.
Сэлэнгэ аймаг 305.5 га тариалангийн эргэлтийн талбайтай. Улсын хэрэгцээт
үр тарианы 50 хувь, төмс, хүнсний ногооны 28 хувийг
дангаараа үйлдвэрлэдэг. Жилд дунджаар 174-196 мянган га талбайд үр тариа, төмс
хүнсний ногоо, тэжээл, тосны ургамлыг тариалж байна.
Аймгийн хэмжээнд 1392 жижиг дунд үйлдвэрлэл цехэд 8275 иргэн ажиллаж байгаагийн 60 гаруй хувь нь газар тариалан, мал аж ахуй, хүнсний салбар, мод модон бүтээгдэхүүн, барилгын материал, оёдлын чиглэлд ажиллаж байгаа аж.
Сэлэнгэ аймгийн хувьд Хөдөө аж ахуйн салбар бол хамгийн гол салбар байдаг. Энэ утгаараа дотоодын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх чиглэлд онцгой үүргийг хүлээдэг юм.