ДУНДГОВЬ: Тэнгэр хангайгаа шинжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Жил бүрийн намрын дунд сарын шинийн
15-нд Дундговийн малчид тогтсон хэд хэдэн уулан дээр
гарч, шөнийн турш тэнгэр хангайгаа шинжиж, ирэх өвөл, хавар ямар болохыг
тодорхойлдог уламжлалтай. Энэ дүгнэлтийг ч малчид тэсэн ядан хүлээж, хаана
өвөлжиж, хаашаа нүүхээ сонгодог.
Энэ жилийн намрын дунд сарын шинийн
15-ны өдөр Говь-Угтаал сумын Бага залаагийн уул, Өндөршил сумын нутаг Баян
уулан дээр нутгийн малчид, сумын
удирдлагууд, иргэдийн төлөөлөл, тэнгэр хангайг шинжих уламжлалыг судалдаг
судлаач, мэргэжилтнүүд гарч, тэнгэр хангайгаа шинжин ажжээ.
Цаг уурч Д.Шагдарсүрэн, Ц.Баяр нар Өндөршил
сумын Баян уулан дээр гарсан бол Говь-Угтаал сумын Бага залаагийн уулан дээр сумын
малчид, өмнө нь тогтмол ирж, тэнгэр
хангай шинждэг А.Лхагвасүрэн, С.Пунцагдорж, Д.Таванжин. Ш.Эрдэнэбулган,
М.Баасанжав нарын хүмүүс гарч тус тусын дүгнэлтийг нэгтгэжээ.
Тэдний ажигласнаар энэ жил хүйтэвтэр өвөл болох бөгөөд зудлахаар цас орохгүй, баруун 3 зүгтээ гайгүй өвөл болох ба зүүн урд талдаа Баянжаргалан сумын зүүн тал ахиу цастай байж, хавар жаахан хүнд, сунжруу болж мэднэ хэмээн дүгнэсэн аж. Ойр ойрхон хүйтрээд байж магадгүй хэмээн малчдад анхааруулжээ.