ЗАВХАН: Аймгийн хэмжээнд гурван сум зудын маш өндөр эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймаг зудын эрсдэлийн үнэлгээгээр 7.32 буюу өндөр эрсдэлтэй үнэлэгджээ.
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу үнэлгээг хийсэн. Үнэлгээг дээрх зааврын дагуу аймгийн Онцгой байдлын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газар, Ус цаг уур орчны шинжилгээний газар, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд, хамтран гаргаад байна.
Хөдөө аж
ахуйн салбарын болон хот суурин газрын өвөлжилтийн бэлтгэл, орон нутаг дахь
коронавирусний халдварын нөхцөл байдал, хадлан бэлтгэл, малын гоц халдварт
өвчний голомттой, отор нүүдэл ихтэй сумдын нөхцөл байдал, хүйтний улирлын цаг
агаарын төлөвт тулгуурлаж үнэлгээг хийсэн байна. Тухайлбал, Завхан
аймгийн зудын эрсдэл аюул 6.24, өртөнгө, эмзэг байдал 6.25, чадавх 5.3
оноотойгоор
эрсдэлийн түвшин 7.32 буюу өндөр эрсдэлтэй үнэлэгдсэн. Аймгийн
хэмжээнд гурван сум буюу Баянтэс, Тэс, Яруу гэсэн сум эрсдэл маш өндөр, 13
сум өндөр, найман сум дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.