О.Шольц Хятадад айлчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-10-11 09:21:45

БЕРЛИН. /Politico/. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц 11 дүгээр сарын 3-4-нд БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна гэж “Politico” сонин эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ. 


О.Шольц 2020 онд коронавирусний цар тахал дэгдсэнээс хойш “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдаас Хятадад айлчилсан анхны хүн болно гэж түүний айлчлалын талаар мэдээлэлтэй эх сурвалжууд мэдээлжээ. Германы Канцлер БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийх бол 11 дүгээр сарын 15,16-нд Балид болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд түүнтэй дахин уулзах төлөвтэй байна.


Германы Засгийн газар “Politico” сонины дээрх мэдээлэлд тайлбар хийх хүсэлтэд хариу өгөхөөс татгалзсан байна. Берлин уламжлал ёсоор Канцлерын айлчлалын төлөвлөгөөг тухайн айлчлалаас долоо хоногийн наана баталгаажуулдаггүй гэж тус сонин онцолжээ.


相关新闻