Алеппод 48 цаг гал зогсоож байх санаачилгыг Москва дэмжинэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /ТASS/. Сирийн хойд нутгийн Алеппо хотын ард иргэдэд тусламж хүргэхийн тулд долоо хоног тутамд 48 цаг гал зогсоох санаачилгыг дэмжихээ ОХУ мэдэгдлээ.
ОХУ-ын БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ирэх долоо хоногоос эхлэн тусламжийн хүнс болон эм тариа хүргэхийн тулд 48 цаг гал зогсоож байх НҮБ-ын санаачилгыг дэмжихэд Москва бэлэн байна” гэжээ.
Ундны ус болон бусад өргөн хэрэглээний бараа байхгүй хоёр сая орчим иргэн Алеппод гацаанд ороод байгаа билээ.
Сөрөг хүчнийхэнтэй тэмцэж буй Ерөнхийлөгч Башар Аль-Асадын засгийн газрын цэргүүдийг Оросын тал дэмждэг юм.
ОХУ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “Алеппод өдөрт 3 цаг гал зогсоож байя” гэсэн юм.
Харин НҮБ мэдэгдэхдээ “өдөрт 3 цаг гал зогсоох нь хангалтгүй” гээд, гал зогсоох хугацааг уртасгахыг уриалсан билээ.
Үүний зэрэгцээ пүрэв гарагт Сирид агаараас цохилт өгөхдөө Оросын армийнхан Ираны баазыг дахин ашигласан байна.
Сирид цэргийн ажиллагаа явуулахдаа Ираны баазыг Оросын тал ашиглаж байгаад түгшиж байгаагаа АНУ хэдийн илэрхийлсэн юм.
Г.Доржханд