ЗАВХАН: Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг 760 гаруй хүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-29 12:19:11

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Улиастай сумын зургаан багт хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг үзүүлж байна.

Улиастай сумын Засаг даргын тамгын газартай хамтран явуулж байгаа энэ үйлчилгээг насанд хүрэгчид болон хүүхдүүд нээлттэй авах боломжтой юм. Мөн үеэр хүүхдийн нас хөгжлийн онцлог, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдээлэл зөвлөгөөг өгч байна.

Түүнчлэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгөх. Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах. Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг танилцуулах, шаардлагатай зөвлөгөө мэдээллийг хүргэх. Хүүхэд хамгааллын хамтарсан багт зөвлөн туслах, кейс хэлэлцүүлгийг зохион байгуулах. Сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар дөрвөн багийн 760 гаруй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчид зөвлөгөө мэдээлэл аваад байна. Өнөөдөр Улиастай сумын хамгийн олон хүн амтай төвийн багуудад ажиллаж байна гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 







相关新闻