НДЕГ-ын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг ХНХ-ын сайдад үүрэг болгожээ.
Тодруулбал, НДЕГ-ын дарга Д.Зоригт ажлын байрандаа мөрийтэй тоглоом тоглосон гэсэн гомдол ирсэн байна. Энэ дагуу дээрх шийдвэрийг гаргасан байна.
Иргэдийг төрийн албан хаагчийн ёс зүй болон бусад зөрчилтэй холбоотой гомдол, саналаа “11-11” төвд тогтмол ирүүлж байхыг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр уриалсан юм.