Н.Учрал: ЦХХХЯ авлигын индексийг бууруулахад гол нөлөөтэй ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Төрийн хэмнэлтийн хууль болон Төрийн хяналтын хуулийн хэргэжилт, Цахим монгол хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Төрийн хэмнэлтийг хуулийг хэрэгжүүлэх явцыг эрчимжүүлэхийн төлөө мэдээлэл технологийн салбарын хөгжлийн хурдыг ашиглах, авлигын индексийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхэд мэдээллийн технологийн салбар, тэр дундаа ЦХХХЯ гол үүрэгтэй ажиллах ёстой гэсэн үүргийг Ерөнхий сайд өгсөн.
Нийтийн мэдээллийн тухай хуульд зарим мэдээлэл нээлттэй болох талаар тусгасан.
Бусад салбаруудтайгаа хамтарч мэдээллүүдийг олон нийтэд ил тод болгох чиглэлээр ажиллана. Тухайлбал, Ашигт малтмалын лицензийг
цахимаар авах, дархан цаазтай газарт хэн ямар газар эзэмшдэг тухай мэдээлэл,
мөн иргэд шинээр орон сууцанд орохдоо Улсын комиссын шийдвэртэй цахимаар
танилцаж, байр нь чанарын ямар түвшинд баригдсан тухай мэдээллийг авах
боломж бүрдэнэ. Хувь хүний мэдээлэл
хамгаалах хуулийн дагуу 3.6 сая мэдэгдэл төрийн цахим шуудангаар дамжин иргэдэд
хүрсэн байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 266 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ. Улсын хэмжээнд алсалсан 5 сум, боомтод шилэн кабель тавих ажил энэ онд дуусна.
2022 оны 9-р сарын 5-6-нд Монгол Улсын Засгийн газар, Цахим
хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-тай хамтран олон улсын хурал зохион
байгуулна. Энэ үеэр НҮБ-аас Монгол Улсыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон
орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайн мэдээтэй байна” гэв.