ОРХОН: Энэ онд Орхон аймаг 55.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-30 17:07:00
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ онд Орхон аймагт улсын болон орон нутгийн төсвийн 55.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 135 ажил гүйцэтгэж байна.


Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 75, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 5, Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 36, Жаргалант сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 22 ажил хийж байна.


Өнөөдрийн байдлаар нийт ажлын 95.3 хувь буюу 121 ажлыг  эхлүүлснээс 87 ажил бүрэн дуусч, аравдугаар сард 23 ажил бүрэн дуусах аж. Харин он дамнан үргэлжилж буй 19 ажил байна. Санхүүгийн болон бусад шалтгаанаар хоцрогдолтой байгаа гурван ажил байна.

相关新闻