ОРХОН: Энэ хичээлийн жилд 2300 сурагч нэгдүгээр ангид элсэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-08-30 12:08:32
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Орхон аймагт ерөнхий боловсролын 25 сургуульд 23 мянга, 40 цэцэрлэгт 8000 гаруй хүүхэд сурна.


Нэгдүгээр ангид 2300, цэцэрлэгт 2000 хүүхэд элсэн орж байна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд шээс, цагаан хорхойн шинжилгээ өгөхгүй бөгөөд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөсөө Эрүүл бойжиж байгаа гэсэн бичиг авчрах аж. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд 18 нэр төрлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх юм. 

相关新闻