Нийслэлийн автозамын тэмдэг, хайсыг шинэчлэн засч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн автозамын тэмдэг тэмдэглэгээ, хайс хашлагыг сэргээн засварлан шинэчлэх ажил шуурхай явагдаж байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн баазын Тэмдгийн үйлдвэр нь хариуцсан автозамын тэмдэг, хайс хашлагын арчлалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцдаг.
Тус үйлдвэрийн тэмдгийн засварчид наймдугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт 45 ширхэг тэмдэг арчилж, 5 тэмдгийг шилжүүлэн суулгасан бол Сүхбаатар дүүрэгт хайс тэмдгийн арчлалт хийж, Санзай-Салхитын зуслангийн чиглэлийн замд эвдэрсэн зургаан хайсыг засч, засагдах боломжгүй болсон 6 хайсыг хурааж авлаа. Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээний 6 ширхэг хайсыг засч, саадыг тойрох 4 тэмдэг шинээр суурилуулсан бөгөөд “Сутайн буянт” захын урд 3 хайс гагнаж, засварлах ажлыг гүйцэтгэв. Ингэснээр явган болон авто тээврээр зорчигчдын ая тухтай явах байдал хангагдаж, саадгүй зорчих нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Д.Өлзий